Сургуулийн журам

Бүтэн дүрэм (PDF)

«Ерөнхий боловсролын Хобби сургууль»-ийн суралцагчдын дагаж мөрдөх албан ёсны дүрэм журам болон ёс зүй, аюулгүй байдлын мэдээлэл.

Суралцагчийн Дүрэм (Хобби Сургууль)

Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажсан албан ёсны журам

1. Нийтлэг үндэслэл ба Хамрах хүрээ

Энэхүү дүрмийн зорилго нь Сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлст тулгуурлан сурлага, хүмүүжлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, боловсролын чанар стандартыг сайжруулах, суралцагчдын сурч боловсрох цагийг зүй зохистой, зориулалтын дагуу ашиглаулах үүднээс тэдний сурах явцад баримтлан сахих соёл, сахилга бат, хүмүүжлийн хэм хэмжээг тогтооход оршино.

Хамрах хүрээ:

  • Сургуулийн гадаад, дотоод орчин, нийгмийн болон цахим орчин;
  • Сургуулиас зохион байгуулсан хичээл, сургалт, клуб, дугуйлан, арга хэмжээ, аялал, уралдаан тэмцээн;
  • Сургуулийг төлөөлөн оролцож буй аливаа үйл ажиллагаа.

2. Бидний баримтлах 5 үнэт зүйл

verified
Шударга байдал

Үнэнч байх, хууран мэхлэхгүй, өөрийн хийсэн ажлыг өөрөө хариуцах.

auto_awesome
Төгс төгөлдөр байдал

Өдөр бүр өөрийгөө сайжруулж, хичээлдээ хариуцлагатай байх.

balance
Эрх тэгш байдал

Бусдыг ялгаварлахгүй, хүн бүрийг хүндэтгэх.

flag
Эх оронч үзэл

Монгол хэл, соёл, сургууль, улс орныхоо нэр хүндийг эрхэмлэх.

health_and_safety
Аюулгүй байдал

Өөрийн болон бусдын бие, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хамгаалах.

starsСуралцагчийн эрхэм зорилго

Өөрийн бие, оюун санааг дайчлан эрдэмд шамдан суралцаж, ихийг олж мэдэхийн зэрэгцээ сурсан мэдсэн зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг, хүнлэг, сайхан сэтгэлтэй, оюунлаг, урлаг ойлгож биширдэг, бүтээлч, эх оронч иргэн болж, Монгол Улс болон сургуулийнхаа нэр хүндийг ямагт өндөрт авч явахад оршино.

Ёс зүйн хэм хэмжээ

Багш ба сурагчийн харилцааны ёс зүйexpand_more

Багш сурагчийн харилцаа нь харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр үндэслэгдэнэ. Сурагч бүр багш болон сургуулийн ажилтнуудын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй соёлтой харилцана.

Цахим орчин ба AI хэрэглээний ёс зүйexpand_more

Цахим орчинд бусдыг доромжлох, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй тараахыг хатуу хориглоно. Хичээл болон даалгавар биелүүлэхдээ хиймэл интеллект (AI) ашиглавал багшийн зөвшөөрлөөр ашиглаж, эх сурвалжаа заавал үнэн зөв дурдах үүрэгтэй.

Аюулгүй байдал

local_fire_department
Галын аюулгүй байдал

Гал түймэр болон ослын үед багшийн заавраар аваарын гарцаар эмх цэгцтэй нүүлгэн шилжих төлөвлөгөөг дагана.

medical_services
Эрүүл мэндийн тусламж

Бие тавгүйрхэх, бэртэх үед сургуулийн эмчийн өрөөнд хандаж анхан шатны тусламж авна.

security
Харуул хамгаалалт & Аюулгүй байдал

Сургуулийн кампус нь цахим нэвтрэх систем, 24/7 камерын хяналт болон харуул хамгаалалтын албаар бүрэн хамгаалагдсан.