EduPage Logo

1. EduPage системд нэвтрэх & Хаяг тохируулах

Хобби Сургуулийн сургалтын нэгдсэн цахим систем

EduPage
EduPage боломжууд ба цэсүүд

zoom_inEduPage боломжууд ба цэсүүд (Дээр нь дарж томруулж харна уу)

badgeХэн ямар хаягаар хэрхэн нэвтрэх вэ?

family_restroom

Эцэг эх / Асран хамгаалагч

Сургуульд бүртгүүлсэн хувийн и-мэйл

  • check_circleЭцэг эхчүүд сургуульд бүртгүүлсэн өөрийн хувийн и-мэйл хаягаар нэвтэрнэ.
  • check_circleХэрэв та Google эсвэл Microsoft хаяг хэрэглэдэг бол «Sign in with Google account» эсвэл «Sign in with Microsoft account» товчоор нууц үг оруулалгүй шууд нэвтэрч болно.
  • verified_userБоломжууд: Хүүхдийн ирц харах, цахим чөлөөний бичиг илгээх, хоолны захиалга удирдах, төлбөрийн мэдээлэл хянах.
school

Сурагчид

Сургуулиас олгосон @hobbyschool.edu.mn хаяг

  • check_circleСурагчид сургуулиас үүсгэж өгсөн @hobbyschool.edu.mn бүртгэлтэй албан и-мэйлээрээ нэвтэрнэ.
  • check_circleСурагчид нэвтрэхдээ «Sign in with Microsoft account» гэсэн товчийг дарж сургуулийн Microsoft эрхээрээ нэвтэрнэ.
  • verified_userБоломжууд: Хичээлийн хуваарь, өдөр тутмын гэрийн даалгавар, явцын үнэлгээ, багшийн зөвлөмж шалгах.
lock_reset

Анх удаа нууц үг үүсгэх эсвэл Нууц үгээ сэргээх заавар

Хэрэв та анх удаа нэвтрэх гэж байгаа эсвэл нууц үгээ мартсан бол дараах 5 алхмыг дагана уу:

1
Login товч дарах
1-р алхам: hobbyschool.edu.mn нүүр хуудасны LOGIN товчzoom_in

hobbyschool.edu.mn сайт руу ороод дээд хэсгийн «Login» товч дээр дарна.

2
Линк дээр дарах
2-р алхам: 'I do not know the login name or password' линк дээр дарахzoom_in

Нэвтрэх цонхны доорх «I do not know the login name or password» линк дээр дарна.

3
И-мэйлээ оруулах
3-р алхам: И-мэйл хаяг болон зурган код оруулахzoom_in

Сургуульд бүртгэлтэй и-мэйл хаягаа бичээд «Send» товчийг дарна.

4
И-мэйлээ шалгах
4-р алхам: И-мэйлээр ирсэн нууц үг сэргээх линкzoom_in

Таны и-мэйл хаяг руу ирсэн нууц үг тохируулах холбоос дээр дарна.

5
Шинэ нууц үг үүсгэх
5-р алхам: Шинэ нууц үг зохион баталгаажуулахzoom_in

Шинэ нууц үгээ зохион баталгаажуулаад системд амжилттай нэвтэрнэ.