Түгээмэл асуулт, хариулт
Элсэлт, шалгалт, хөтөлбөр, төлбөр, хуваарь, EduPage, хоол болон дүрэм журамтай холбоотой 74 асуултын хариулт. Хайх эсвэл ангиллаас сонгоно уу.
Бэлтгэл бүлгийн элсэлт
Бэлтгэл бүлгийн элсэлтийн бүртгэл хэзээ явагдах вэ?
Хобби Киндергартены 2027–2028 оны хичээлийн жилийн бэлтгэл бүлгийн хүлээлгийн жагсаалтын бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 2-ноос 2027 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Лавлах утас: 95055402.
Бэлтгэл бүлэгт ямар хүүхэд бүртгүүлэх вэ?
2027–2028 оны хичээлийн жилийн бэлтгэл бүлэгт элсэх хүсэлтэй, 2022 онд төрсөн хүүхдүүдийг хүлээлгийн жагсаалтад бүртгэнэ. Хичээл 2027 оны 9 дүгээр сарын 1-нд эхэлж, бүтэн хичээлийн жилийн турш үргэлжилнэ.
Бэлтгэл бүлгийн танилцах сургалт хэзээ болох вэ?
Танилцах сургалтыг 2027 оны 6 дугаар сард зохион байгуулна. Хамрагдах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай урьдчилан холбогдож мэдээлэл хүргэнэ.
Танилцах сургалтад бүх хүүхэд хамрагдах уу?
Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн хүүхдүүдээс бүртгэлийн дараалал болон хүйсийн тэнцвэрийг харгалзан танилцах сургалтад хамруулна. Хамрагдах хүүхдийн тоонд багтаагүй тохиолдолд тусгайлан мэдэгдэл хүргүүлэхгүй.
Бэлтгэл бүлгийн хүүхдийг хэрхэн ажиглах вэ?
Танилцах сургалтын үеэр хүүхэд бүрийн тухайн насанд эзэмшсэн байвал зохих чадварууд болон нийгэмшихүйн чадварыг тоглоомын аргаар ажиглана.
Бэлтгэл бүлэгт элсүүлэх эцсийн шийдвэрийг хэрхэн гаргах вэ?
Танилцах сургалтын үеийн уулзалт, ажиглалтын үр дүнд үндэслэн бэлтгэл бүлэгт элсүүлэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэж, эцэг эхэд мэдэгдэнэ.
Бэлтгэл бүлгийн элсэлтийн талаар хаанаас лавлах вэ?
Хобби Киндергартен цэцэрлэгийн захиргаатай 95055402 дугаарын утсаар холбогдоно уу.
Нэмэлт элсэлт (2–11 анги)
Сургуулийн ямар ангид нэмэлт элсэлт авдаг вэ?
Хобби сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн 2–11 дүгээр ангийн хүлээлгийн жагсаалтын бүртгэл нээлттэй байна. Тухайн ангид сул орон тоо гарч, сургуулийн захиргаа нэмэлт элсэлт зохион байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд бүртгэлийн дарааллаар эцэг эхтэй холбогдож, шалгалтад хамруулна.
Хүлээлгийн жагсаалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгэлийн холбоосоор нэвтэрч, элсэлтийн нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгэлээ хийнэ үү. Бүртгэлийг хүүхдийн регистрийн дугаараар хийнэ. Анкетын бүх асуултад кирилл үсгээр, үнэн зөв, бүрэн хариулж, илгээхээсээ өмнө мэдээллээ нягтлаарай.
Хүлээлгийн жагсаалтын бүртгэлээ жил бүр шинэчлэх үү?
Тийм. Бүртгэл зөвхөн сонгосон хичээлийн жилд хүчинтэй тул дараагийн хичээлийн жилд дахин бүртгүүлнэ.
2–11 дүгээр ангийн хүлээлгийн жагсаалт хэзээ хаагдах вэ?
Хүлээлгийн жагсаалтын бүртгэл нээлттэй байгаа бөгөөд хаах огноо одоогоор зарлагдаагүй байна.
Нэг хүүхдийг давхар бүртгүүлж болох уу?
Нэг регистрийн дугаараар зөвхөн нэг бүртгэл хүлээн авна. Иймд бүртгэлээ давхардуулан бөглөх шаардлагагүй.
Сул орон тоо гарвал хэрхэн мэдэгдэх вэ?
Тухайн ангид сул орон тоо гарч, нэмэлт элсэлт зохион байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хүлээлгийн жагсаалтын дарааллаар эцэг эхтэй холбогдож, шалгалтын мэдээллийг хүргэнэ. Сул орон тоо гараагүй бол тантай холбогдохгүй.
Бүртгүүлсэн бол элсэлт баталгаажих уу?
Үгүй. Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн нь элсэлт баталгаажсан гэсэн үг биш. Бэлтгэл бүлгийн элсэлтийг танилцах сургалтын үеийн уулзалт, ажиглалтын үр дүнд үндэслэн, сургуулийн нэмэлт элсэлтийг шалгалт болон ярилцлага, уулзалтын дараа эцэслэн шийдвэрлэнэ.
Элсэлтийн шалгалт
Нэмэлт элсэлтийн шалгалт хэзээ болох вэ?
Тухайн ангид сул орон тоо гарч, сургуулийн захиргаа нэмэлт элсэлт зохион байгуулахаар шийдвэрлэсний дараа хүлээлгийн жагсаалтын дарааллаар эцэг эхтэй холбогдож мэдээлэл хүргэнэ.
Нэмэлт элсэлтийн шалгалт, ярилцлага авдаг уу?
Нэмэлт элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, математик гэсэн 3 хичээлээр авна. Хичээл тус бүрд 70%-иас дээш үнэлгээ авсан сурагчийг эцэг эхийн хамт ярилцлага, уулзалтад урьж, сургуульд элсүүлэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ.
Шалгалтын дундаж оноо 70%-иас дээш байхад хангалттай юу?
Үгүй. Монгол хэл, англи хэл, математикийн шалгалт тус бүрд 70%-иас дээш үнэлгээ авсан байх шаардлагатай. Энэ шалгуурыг хангасан сурагчийг эцэг эхийн хамт ярилцлага, уулзалтад урьж, элсүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
Шалгалтыг ямар хэлээр авах вэ?
Монгол хэл болон математикийн шалгалтыг монгол хэлээр, англи хэлний шалгалтыг англи хэлээр авна.
Шалгалт хэдэн минут үргэлжлэх вэ? Юу авчрах вэ?
Нэг хичээлийн шалгалт 60–80 минут үргэлжилнэ. Шалгалтад ирэхдээ бал эсвэл үзэг авчраарай.
Шалгалтын хураамж хэд вэ? Төлбөрөө хаана тушаах вэ?
Нэмэлт элсэлтийн шалгалтын хураамж 350,000 төгрөг. Төлбөр төлөх мэдээллийг бүртгүүлсэн имэйл хаягаар илгээнэ.
Шалгалтын өдрөө өөрчилж болох уу?
Тогтоосон шалгалтын өдрийг өөрчлөх боломжгүй.
Шалгалтад оролцоогүй бол хураамжаа буцааж авч болох уу?
Шалгалтад хамрагдаагүй бол хураамжаа буцаан авах хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргах талаар 11-323739 утсаар тодруулна уу.
Хураамжаа дараагийн шалгалтад шилжүүлж болох уу?
Дараагийн нэмэлт элсэлтийг хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй тул төлсөн хураамжийг дараагийн элсэлтийн шалгалтад шилжүүлэх боломжгүй.
Шалгалтын хариуг хэзээ, хэрхэн авах вэ?
Шалгалт өгснөөс хойш ажлын 3 өдрийн дотор хариуг бүртгүүлсэн имэйл хаягаар илгээнэ.
Сургалтын хөтөлбөр ба AP
Танай сургууль ямар хөтөлбөрөөр хичээллэдэг вэ?
Бүх ангид Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна бага ангид IPC, дунд ангид IMYC, ахлах ангид AP хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн 6–12 дугаар ангийн сурагчид «Монгол Ухаан–Эрдэм» хөтөлбөрт хамрагдана.
IPC, IMYC гэж юу вэ?
IPC нь бага ангийн, IMYC нь дунд ангийн сурагчдад зориулсан олон улсын сургалтын хөтөлбөр юм. Манай сургууль Монгол Улсад анх удаа IPC хөтөлбөрийг 2016 онд нэвтрүүлсэн.
Хичээлүүд ямар хэлээр ордог вэ?
Хичээлүүд монгол, англи хэлээр орно. Ямар хэлээр хичээллэх нь анги болон тухайн хичээлээс хамаарна.
Элсэхэд англи хэлний ямар түвшин шаардлагатай вэ?
Англи хэлний шаардлага нь элсэх ангиас хамаарна. Үндэсний хөтөлбөрийн дагуу тухайн ангид эзэмшсэн байх ёстой агуулгаар шалгалт авна.
Ямар AP хичээлүүд байдаг вэ?
AP хичээлийн жагсаалтад Art, Biology, Calculus AB, Calculus BC, Chemistry, ELC, ELIT, Human Geography, Microeconomics, Macroeconomics, Physics, Statistics, Psychology, World History багтана.
AP хичээл, шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Манай сургууль AP хичээлд бусад сургуулийн суралцагч суулгах боломжгүй. Шалгалтын бүртгэл, хугацаа, төлбөрийн талаар AP зохицуулагч Mason Li-тэй mason@hobbyschool.edu.mn хаягаар холбогдоно уу.
Танай сургуульд сурдаггүй хүүхэд AP шалгалт өгч болох уу?
Гаднын шалгуулагч бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн шаардлага болон сул суудлын талаар AP зохицуулагч Mason Li-ээс mason@hobbyschool.edu.mn хаягаар тодруулна уу.
Сургуулийн тухай
Нэг ангид хэдэн сурагч суралцдаг вэ?
1–2 дугаар ангид 24, 3–5 дугаар ангид 26–28, 6–12 дугаар ангид 28–30 сурагч суралцдаг.
Сурагчдыг ангиудад хэрхэн хуваарилдаг вэ?
Сурагчийн анги хуваарилалтыг сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.
Сургуультай биечлэн танилцаж болох уу?
Сургуультай биечлэн танилцах боломжгүй. Сургуулийн орчин, үйл ажиллагааны мэдээллийг сургуулийн вэбсайтаас үзнэ үү.
Сургууль жил бүр ямар уламжлалт үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
Мэтгэлцээний тэмцээн, Indoor Camp, жүжгийн тэмцээн, урлагийн наадам, намрын спартакиад зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр хэд вэ?
2026–2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 25,000,000 төгрөг.
Сургалтын төлбөрт хоол, автобус, сурах бичиг багтдаг уу?
Сургалтын төлбөрт хоол, автобус, сурах бичгийн төлбөр багтдаггүй. Эдгээрийн төлбөрийг санхүүгийн албаны 11-315346 утсаар тодруулна уу.
Сургалтын төлбөрийг хувааж төлж болох уу?
Төлбөрийн хуваарь, нөхцөлийг тухайн хичээлийн жилийн гэрээгээр тогтооно. Шинээр элссэн сурагчийн сургалтын төлбөрийг гэрээ байгуулсны дараа 100 хувь төлнө.
Тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?
Тухайн хичээлийн жилд тэтгэлэг олгох эсэх, хамрагдах нөхцөлийг сургуулийн захиргаа шийдэж, мэдээллийг сургуулийн Фэйсбүүк хуудсанд нийтэлнэ.
Төлбөрийн үлдэгдэл, нэхэмжлэх, баримтын талаар хаана хандах вэ?
Санхүүгийн албаны 11-315346 утсаар холбогдож, төлбөрийн үлдэгдлээ тодруулах, нэхэмжлэх болон баримт авах хүсэлтээ гаргана уу.
Хуваарь ба амралт
Хичээл хэдэн цагт эхэлж, тардаг вэ?
1–3 дугаар анги 08:15–14:10, 4–12 дугаар анги 08:15–14:55 цагт хичээллэнэ. Дугуйлан, секцэд хамрагддаг сурагчид түүнээс хойш тарна.
Улирлын амралт хэзээ эхлэх вэ?
2026–2027 оны хичээлийн жилийн амралт:
- I улирал: бүх анги — 11 дүгээр сарын 2–6
- II улирал: 1–9 дүгээр анги — 12 дугаар сарын 28-наас 1 дүгээр сарын 15 хүртэл; 10–12 дугаар анги — 12 дугаар сарын 28-наас 1 дүгээр сарын 8 хүртэл
- III улирал: бүх анги — 3 дугаар сарын 22–26
- Зуны амралт: 1–5 дугаар анги — 5 дугаар сарын 31-нээс, 6–12 дугаар анги — 6 дугаар сарын 7-ноос
Сургуулийн ажиллах цаг, лавлах утас хэд вэ?
Ажлын өдрүүдэд 08:00–17:00 цагт ажиллана. Лавлах утас: 11-330400, 76099119. Имэйл: info@hobbyschool.edu.mn.
EduPage ба цахим систем
Хүүхдийнхээ дүн, ирц, даалгаврыг хаанаас харах вэ?
EduPage системээс харна. «Grades» цэснээс хичээл бүрийн дүн, улирлын дүн, багшийн тайлбарыг, «Attendance» цэснээс ирцийг, «Homework» цэснээс гэрийн даалгаврыг харна.
Эцэг эх, сурагч EduPage-д ямар хаягаар нэвтрэх вэ?
Эцэг эх сургуульд бүртгүүлсэн өөрийн хувийн и-мэйлээр нэвтэрнэ (Google эсвэл Microsoft хаягаар шууд нэвтэрч болно). Сурагч сургуулиас олгосон @hobbyschool.edu.mn хаягаараа «Sign in with Microsoft account» товчоор нэвтэрнэ.
EduPage-ийн нууц үгээ мартсан бол яах вэ?
Дараах 5 алхмаар нууц үгээ сэргээнэ:
- hobbyschool.edu.mn сайтын дээд хэсгийн «Login» товчийг дарна.
- «I do not know the login name or password» линк дээр дарна.
- Сургуульд бүртгэлтэй и-мэйлээ бичээд «Send» товчийг дарна.
- И-мэйлээр ирсэн холбоос дээр дарна.
- Шинэ нууц үгээ үүсгээд нэвтэрнэ.
Teams-ийн онлайн хичээлд хэрхэн орох вэ?
Сургуулиас олгосон @hobbyschool.edu.mn хаягаар Microsoft Teams-д нэвтэрнэ. «Calendar» цэснээс тухайн хичээлийг сонгоод «Join» товчийг, дараа нь «Join now» товчийг дарна. Энэ хаяг нь EduPage-ийн хаягаас тусдаа.
Ирц ба чөлөө
Хүүхэд өвдсөн эсвэл хичээлдээ ирэх боломжгүй бол хэрхэн мэдэгдэх вэ?
Анги удирдсан багшид шууд мэдэгдэхийн зэрэгцээ EduPage-ээр чөлөөний хүсэлт илгээнэ. 1 хоногийн чөлөөг «Attendance» → «Absence notes» → «Add absence note»-оор ангийн багшид, 1-ээс олон хоногийн чөлөөг «Applications» цэсээр чөлөөний өргөдөл болгон сургалтын менежерт илгээнэ. Чөлөөг зөвхөн эцэг эх, асран хамгаалагчаар дамжуулан авна.
Хичээлийн цагаар хүүхдээ эрт авч болох уу?
Анги удирдсан багшид утсаар эсвэл имэйлээр хүсэлт гаргаж, зөвшөөрөл авна. Нийгмийн ажилтан зөвшөөрлийг баталгаажуулсны дараа хүүхдээ авч болно.
Хоол
Хоолны цэсийг хаанаас харах вэ?
Хоолны цэсийг EduPage-ийн хоолны цэсний хуудаснаас үзнэ үү.
Хоолоо хэрхэн цуцлах вэ?
EduPage-ийн «Canteen» цэсээр орж, идэхгүй өдрийнхөө хоолыг тухайн өдрийн өглөөний 08:00 цагаас өмнө «Cancel» товчоор цуцална. Цуцлаагүй хоолыг идсэнээр тооцож төлбөр бодогдоно.
Цуцалсан хоолоо буцааж захиалж болох уу?
Болно. Тухайн өдөр дээрх «ORDER» товчийг дарж дахин захиална.
Чөлөө авахад хоол автоматаар цуцлагдах уу?
Чөлөөний хүсэлт илгээхдээ «Cancel canteen order»-ийг чагталбал тухайн өдрийн хоолны захиалга автоматаар цуцлагдана.
Хоолны дансны үлдэгдэл дуусвал яах вэ?
Үлдэгдэл 0 ₮ болбол хоолны эрх хаагдана. Үлдэгдлээ EduPage-ийн «Canteen» цэснээс шалгаарай.
Хүүхэд хүнсний харшилтай эсвэл тусгай хооллолт шаардлагатай бол хэнд мэдэгдэх вэ?
Сургуулийн хоол зүйч болон эмчид мэдэгдэнэ.
Өдөр тутмын үйлчилгээ
Дүрэмт хувцсыг хаанаас авах вэ?
Дүрэмт хувцас худалдан авах талаар санхүүгийн албаны 11-315346 утсаар холбогдоно уу.
Сурах бичгийг хаанаас авах вэ?
Сурах бичиг авах талаар анги удирдсан багш болон номын санд хандана уу. Cambridge-ийн сурах бичиг худалдан авах бол санхүүгийн албаны 11-315346 утсаар холбогдоорой.
Шүүгээ, түлхүүртэй холбоотой асуудлаар хэнд хандах вэ?
Шүүгээний хуваарилалт, түлхүүр гээгдсэн эсвэл цоож эвдэрсэн асуудлыг анги удирдсан багшид мэдэгдэх эсвэл аж ахуйн менежерт хандана уу.
Хүүхэд эд зүйлээ гээсэн бол хаана хандах вэ?
Гээсэн эд зүйлийн талаар аж ахуйн менежерт хандана уу.
Сурагчийн үнэмлэх
Сурагчийн үнэмлэхийг хэрхэн захиалах вэ?
Нэг картын үнэ 10,000 ₮. Худалдаа хөгжлийн банкны 370004000 499130350 дансанд «сурагчийн анги нэр болон ID Card» гэсэн утгатай шилжүүлнэ. Төлбөр төлснөөс хойш ажлын 1 өдрийн дараа сургуулийн кассаас авна.
Сурагчийн картаа гээсэн бол яах вэ?
Шинээр захиалахтай адил 10,000 ₮-ийн төлбөрийг төлж дахин захиална. Карт төлбөр төлснөөс хойш ажлын 1 өдрийн дараа бэлэн болно.
Сургуулийн дүрэм ба дэг
Дүрэмт хувцасны журам ямар вэ?
Даваа–Пүрэв гарагт сургуулийн баталсан дүрэмт хувцсыг иж бүрнээр нь өмсөнө. Баасан гарагт зөвшөөрөгдсөн чөлөөт хувцас эсвэл сургуулийн цамц өмсөж болно.
Утас, унадаг дугуй, скүүтэр авч ирж болох уу?
5–12 насны сурагч смарт утас авч ирэхийг хориглоно. 14-өөс дээш насны сурагч унадаг дугуй, скүүтэрээр, 16-аас дээш насны сурагч цахилгаан дугуйгаар ирэхдээ нийгмийн ажилтнаас зөвшөөрөл авч, зориулалтын зогсоолд байрлуулна.
Хичээлийн үеэр утас, чихэвч ашиглаж болох уу?
Хичээл, сургалтын үеэр утас, чихэвчийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
Даалгавар хийхэд AI ашиглаж болох уу?
AI болон цахим эх сурвалжийг зөвхөн багшийн зөвшөөрөл, зааврын дагуу ашиглаж, эх сурвалжаа үнэн зөв дурдана. Шалгалт, бие даалтад зөвшөөрөлгүй ашиглах нь зөрчилд тооцогдоно.
Дүнгээ зөвшөөрөхгүй бол яах вэ?
Сурагч дүн, үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй бол сургалтын албанд хандан магадлуулах эрхтэй.
Аюулгүй байдал ба эрүүл мэнд
Хүүхэд дарамт, дээрэлхэлтэд өртсөн бол хэнд мэдэгдэх вэ?
Тухайн түвшний нийгмийн ажилтанд шууд мэдэгдэнэ үү. Нэрээ нууцлан «Санал, хүсэлт» хуудсаар ч мэдэгдэж болно. Хүүхэд яг одоо аюултай нөхцөлд байгаа бол ойр байгаа багш, ажилтанд нэн даруй мэдэгдэж, шаардлагатай яаралтай тусламж аваарай.
Хүүхэд сургууль дээр бие тавгүйрхвэл яах вэ?
Багшид мэдэгдээд сургуулийн эмчийн өрөөнд анхан шатны тусламж авна. Өвдсөн, бэртсэн тохиолдолд багш, эмчид яаралтай мэдэгдэх нь сурагчийн үүрэг.
Холбоо барих ба лавлагаа
Аль асуудлаар хэнд хандах вэ?
Асуудлаас хамаарч дараах алба, ажилтанд хандана уу:
- Ерөнхий лавлагаа — 11-330400, 76099119, info@hobbyschool.edu.mn
- Сургалт, хичээлийн хуваарь, багш болон сургалтын менежертэй уулзалт — сургалтын менежер, 11-323039, EduPage мессеж
- AP хичээл, шалгалтын бүртгэл, гаднын шалгуулагч — AP зохицуулагч Mason Li, mason@hobbyschool.edu.mn
- Сургалтын төлбөр, үлдэгдэл, нэхэмжлэх, баримт; автобусны төлбөр; дүрэмт хувцас, Cambridge сурах бичиг — санхүүгийн алба, 11-315346
- Хүүхдийн чөлөө, таслалт, хоцролт — анги удирдсан багш (EduPage эсвэл багшийн албан ёсны имэйл)
- Хичээлийн цагаар хүүхдээ эрт авах — анги удирдсан багш, нийгмийн ажилтан
- Суралцаж буй тодорхойлолт; санал, хүсэлт, гомдол; хамтын ажиллагааны санал — 11-323739, info@hobbyschool.edu.mn
Багш, сургалтын менежертэй хэрхэн уулзах вэ?
EduPage мессеж эсвэл сургалтын менежерийн имэйлээр уулзах зорилго, боломжтой цагаа мэдэгдэж, урьдчилан цаг товлоно уу. Сургалтын менежерийн утас: 11-323039. Сургалтын менежерүүдийн имэйл:
- Бага анги — gereltsetseg@hobbyschool.edu.mn
- Дунд анги — oyu-erdene@hobbyschool.edu.mn
- Ахлах анги — nyamsambuu@hobbyschool.edu.mn
Суралцаж буй тодорхойлолт хэрхэн авах вэ?
info@hobbyschool.edu.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Тодорхойлолтыг ажлын 3 өдрийн дотор гаргана.
Албан ёсны дүнгийн хуулга хэрхэн авах вэ?
Захирлын туслахтай холбогдож, хувийн хэргээс албан ёсны дүнгийн хуулга авна.
Санал, хүсэлт, гомдлоо хэрхэн гаргах вэ?
Энэ сайтын «Санал, хүсэлт» хуудсаар (нэрээ нууцлах боломжтой) эсвэл info@hobbyschool.edu.mn хаягаар илгээнэ үү. Асуудлын товч тайлбар болон эргэн холбогдох мэдээллээ оруулаарай. Хариу өгөх хугацаа: ажлын 3–30 өдөр.
Хамтран ажиллах саналаа хаана илгээх вэ?
Хамтын ажиллагааны саналаа info@hobbyschool.edu.mn хаягаар илгээнэ үү. Байгууллагын танилцуулга, саналын зорилго болон холбоо барих мэдээллээ оруулаарай.
